m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 02:16
40
Б.Сарантуяа: Намайг төрүүлсэн ээждээ баярлалаа

Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн 43 насны төрсөн өдөр өчигдөр тохиосон билээ. Түүнтэй холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Сайн байна уу. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг мөн хүргэе.

-Хэрхэн баярлаж байна?           

-Хараахан баярлаж эхлээгүй байна. Энэ жилийн төрсөн өдрөө ээждээ зориулна гэж бодож байгаа. Ээж минь байгаагүй бол энэ хорвоод би мэндлэхгүй байсан. Тиймээс намайг төрүүлсэн ээждээ “Баярлалаа” гэж хэлье. Өнөөдөр таны минь баярын өдөр юм шүү.

-Хүн бүхэн төрсөн өдрөөрөө гайхалтай бэлэг авахыг хүсдэг шүү дээ. Танд энэ жил авахыг хүссэн бэлэг бий юу?

-Чин сэтгэлийн бэлэг л хамгийн эрхэм байдаг. Түүнээс хэн хамгийн үнэтэй гоё бэлэг авч өгсөн нь сонин биш. Би жижигхэн ч гэсэн сэтгэл шингэсэн бэлгэнд л дуртай. Мөн уран бүтээл, амьдрал минь амжилтаар дүүрэн байж, хүүхдүүд минь эрүүл энх байвал би өөр зүйл хүсэхгүй.

-Жил бүрийн энэ өдөр үнэнч фэнүүдээс чинь гэнэтийн бэлэг барьдаг уу?

-Хүмүүсээс их бэлэг ирдэг шүү. Тоглолт хийдэг байсан учир тоглолтын үеэр үзэгчид гэнэтийн бэлэг барьдаг юм. Сонсогчдынхоо өгсөн бэлгийг би нандигнан хадгалдаг.

-Таны амьдралд болон уран бүтээлд тань амжилт хүсье, сайхан баярлаарай?

 -Тэгэлгүй яахав. Баярын сэтгэгдлийг минь хуваалцсан танай хамт олонд бас баярлалаа.