m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 02:18
116
Жирэмсэн эхчүүдэд зориулсан чөлөөт төрөлтийн өрөөтэй болжээ

Өвөрхангай аймгийнхан “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулж, эх барих эмэгтэйчүүдийн клиникт жирэмсэн ээжүүдэд зориулсан сургалтын болон чөлөөт төрөлтийн өрөөг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Тус өрөөг Япон улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулсан бөгөөд сургалтын өрөөнд эхчүүдэд жирэмсний үед тохиолддог айдас, түгшүүрт өртөхгүй байх, сэтгэл заслын зөвлөгөө өгөх, жирэмсний үед хийх хавайн бүжиг, аэробек, төрөлтийн үед авах амьсгалын дасгалуудыг заахаас гадна тусгай хөтөлбөрөөр сургалт явуулахаар төлөвлөсөн гэнэ. Мөн түүнчлэн гэр бүлийн гишүүдэд төрөлтийн тухай ойлголт, жирэмсэн ээжүүдэд анхаарал халамж тавих талаар сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтыг ч явуулахаар төлөвлөжээ. Чөлөөт төрөлтийн өрөөнд эх барихын ужиг дурдатгалгүй, эрхтэн тогтолцооны хүнд эмгэггүй зэрэг шалгуурыг хангасан, хэвийн төрөх боломжтой ээжүүдийг өөрийн хүсэлтээр төрүүлэх гэнэ.