m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.21 09:52
109
Энэ өдөр боолын наймаанд хохирогчдийн дурсгалын өдөр

Хүн төрөлхтний түүхэнд арилхааргүй толбо үлдээсэн боолын наймаанаас болж хохирсон иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр олон зууны турш боолын наймааны гол цэг болсоор ирсэн Сенегалын Горэ арал дахь Эрх чөлөөний хөшөөнд цэцэг өргөдөг байна. 1791 оны наймдугаар сарын 23-нд Гайтид хар арьст боолуудын бослого гарч тус улсын эрх мэдлийг боолууд авсан бөгөөд энэ өдрөөс боолчлол ухарсан гэж үздэг. Харин 2007 оны энэ өдөр Англид "Олон улсын боолын музей" байгуулагджээ. Авраам Линкольн боолчлолын эсрэг хамгийн их тэмцсэн улстөрч бол харин Гарриет Бичер Стоугийн "Том авгын овоохой" боолчлолд хамгийн их нөлөөлсөн зохиол юм.