m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 00:44
1030
Автобусны шинэ чиглэлүүд

Нийтийн тээвэрт шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх ажил өнөө өглөөнөөс эхэлллээ. Иргэдийг автобусны буудалд ирэнгүүт тусгай үнэмлэхтэй контуктар нар нэг өдрийн турш үнэгүй зорчих 500 төгрөгийн тасалбарын борлуулж байсан юм. Харин автобусны чиглэл өөрчлөгдөн богино рейстэй болж байгаа аж. Иймд иргэд хоёроос гурав дамжин явах болсонд бухимдалтай байв. Гэхдээ автобусууд гурван минутын зайтайгаар зорчиж байлаа.

Түүнчлэн автомашины улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол энэ сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол энэ сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно. Энэ өдрүүдэд  07-21 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулалт хийж байна.

 нэг өдрийн турш үнэгүй зорчих 500 төгрөгийн тасалбарын борлуулж байсан

500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус,  төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчих үйлчилгээг санал болгож байна. 10 өдөрт зорчих өөр, өөр өнгийн тасалбаруудыг автобусны буудал болон автобусанд борлуулах бөгөөд иргэд тухайн тасалбарыг худалдан авч Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 24 компанийн автобус, микрогоор үйлчлэх юм.