m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 03:28
82
Си Зиньпины айлчлалын талаар “CCTV” суваг мэдээлэв

Бидний мөнхийн хөрш хоёр агуу гүрнүүдийн нэг БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зиньпин өчигдрөөс эхлэн хоёр өдрийн айлчлал хийж буй. Энэ талаар “CCTV” суваг хэрхэн дамжуулсныг хүргэж байна.

Энэ талаар тэдний вэб сайтад:

 БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зиньпины ажлаа авснаас хойших анхны айлчлал болж байна. Тэрбээр эхнэр Пен Лиюаны хамт онгоцноос бууж, тэднийг Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд нар угтан авлаа.

Уг хоёр орон найрсаг харилцаагаа баталгаажуулж, хоёр орны хөгжил дэвшилд анхаарах аж. Мөн эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн тулд эрчим хүч, дэд бүтцийн салбарт олон гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байгаа юм.

Г.Төгөлдөр