m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 03:56
247
Хятадын тухай сонирхолтой баримтуудаас

АНУ-ын Business Insider сайтад гарсан Хятадын тухай сонрхолтой статистик баримтуудыг орчуулан хүргэе.

  • Хятадын хүн ам жилд ойролцоогоор 80 тэрбум хос савх хэрэглэдэг. Хэрвээ эдгээр савхнуудыг зэрэгцүүлж тавих юм бол Бээжингийн төвд орших Тяньаньмэний талбайг 360-ыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц газар нутгийг бүрхэнэ. Эдгээр савхнуудаа зөвхөн 20 настай модоор хийдэг ажээ.

  • БНХАУ-ын төмөр замын нийт урт нь 93 мянган километр. Энэ нь дэлхийн бөмбөрцгийг экваторын бүсийн дагуу хоёр дахин тойроход хүрэлцэнэ гэсэн үг. 
  • Урд хөрш маань 115 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнийг дэлхий дээрх хамгийн том амьтан болох цэнхэр халимтай (дунджаар 200 тонн жинтэй) зүйрлүүлвэл 575 сая халимны жин татах ажээ. БНХАУ дэлхийн нүүрсний 46 хувийг олборлож, “хар алт”-ны хэрэглээний 49 хувийг хэрэглэдэг гэнэ.

  • Хятадууд дэлхийн цементний 60 хувийг үйлдвэрлэдэг. XX зууны турш АНУ-д үйлдвэрлэсэнтэй дүйцэхүйц цементийг тус улс өдгөө ердөө хоёрхон хоногийн дотор бэлтгэн гаргадаг.
  • Тамхинаас болж БНХАУ-д жил бүр нэг сая гаруй хүн нас барж байна. Энэ нь Кипр улсын нийт хүн амаас (865 мянган хүнтэй) их юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар бол энэ тоо 2050 он гэхэд өсч, гурван саяд хүрэх бололтой.

  • Тус улсын байгалийн хийн хайгуул хийгдсэн ордын нөөц 3.1 триллион (их наяд) шоо метр бөгөөд үүнийг 1.24 тэрбум олимпийн стандартын усан бассейнтай зүйрлүүлж болно. Байгалийн хийн нөөцөөрөө тус улс дэлхийд 13 дугаарт эрэмбэлэгддэг.
  • Нанхиадууд жилд 42.5 тэрбум хайрцаг гоймон иддэг. Энэ нь Алжирын бүх хүн амыг өдөрт гурав хооллоход бүтэн жил хангалттай хүрэлцэх юм.

  • Тэд жилд 52 сая тонн гахайн мах хэрэглэдэг. Дээрх махны нийт жин нь Эйфелийн цамхгаас 5200 дахин их бөлгөө.
  • Өмнөд хөршийн хамгийн баян 20 хүний нийт хөрөнгө 145.1 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь Унгар улсын ДНБ-ээс илүү аж.
  • Хятадад 30 гаруй сая хүн агуйд амьдардаг. Өөрөөр хэлбэл орон гэргүйчүүд нь Саудын Арабын хүн амаас их. Агуйд амьдрагчдын ихэнх нь Шаньси мужид байдаг гэнэ. Тэр ч байтугай одоогийн Хятадын удирдагч Си Зиньпин хүртэл “Соёлын хувьсгал”-ын үеэр цөлөгдөн гэр бүлийнхэнтэйгээ агуйд амьдарч байжээ.

Тэр ч байтугай одоогийн Хятадын удирдагч Си Зиньпин хүртэл “Соёлын хувьсгал”-ын үеэр цөлөгдөн гэр бүлийнхэнтэйгээ агуйд амьдарч байжээ

  • “Дэлхийн оймсны нийслэл” хэмээх албан бус нэрийг авсан Жэжянь мужийн Датан тосгоны иргэд жилд ойролцоогоор найман тэрбум хос оймс үйлдвэрлэдэг.
  • Хятадад амиа хорлох үзэгдэл 100 мянган хүн тутамд 22.2 гардаг нь АНУ-ынхаас хоёр дахин илүү юм.

  • Хэдийгээр тус улс газар нутгийнхаа хэмжээгээр “Сэм авга”-тай адилхан ч ганцхан цагийн бүстэй. Харин АНУ зургаан цагийн бүстэй гэнэ. Өмнө нь урд хөрш маань таван цагийн бүсэд хуваагддаг байсан бол 1949 онд коммунистууд засгийн эрхэнд гарсны дараа Мао дарга “Нэг үндэстэн нэг цагтай байх ёстой” хэмээн Бээжингийн цагт шилжихийг үүрэгдсэн аж. Сонирхуулахад Хятадын зарим хэсэгт өглөө 10.00 цагийн орчимд л нар манддаг гэнэ.
  • Хятад улс 475 сая гахайтай бөгөөд дээрх үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг.