m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 02:35
127
Усан онгоцны хохирогчдыг 212 тээврийн хэрэгсэл, 556 хүн хайж байна

Энэ сарын 16-нд 476 хүнтэй Өмнөд Солонгосын усан онгоц Өмнөд Солонгосын баруун өмнөд эргээс Чежү арал явах замдаа осолдсон билээ. Өнөөдрийн байдлаар нас барсан хүний тоо 64 болж өссөн байна. Онгоцон дээр байсан иргэдээс 174-ийг нь аварсан. Харин 230 гаруй хүн ор сураггүй сураггүй хэвээр байгаа. Онгоцны ахмад болоод онгоцны багийн ихэнхи гишүүд аврагдсан байгааг хэвлэл мэдээллүүд онцолж байна. Онгоцны ахмад хамгийн түрүүнд аврах завь руу үсэрсэн бөгөөд өөрийгөө онгоцны зорчигч хэмээн бүртгүүлсэн байна. Түүнийг хүмүүст заавар зөвлөгөө өгөөгүй, хүмүүсийн аюулгүй байдалд анхаараагүй хэмээн буруутгаж, онгоцны хэд хэдэн ажилтны хамт шалгаж байгаа юм. Мөн онгоцны ахмадын талаар жолоог өөр, туршлагагүй хүнд шилжүүлсэн хэмээн яригдаад байсан.

Өнөөдрийн байдлаар цаг агаар харьцангуй сайн байгаа бөгөөд эргийн хамгаалалтын 90 хөлөг онгоц, тэнгисийн цэргийн 32 усан онгоц, 34 нисдэг тэрэг зэрэг  нийтдээ 212 гаруй тээврийн хэрэгслээр хайлт хийж буй байгаа гэнэ. Хайлтад цэргийн болоод энгийн иргэдээс бүрдсэн 556 хүний бүрэлдэхүүнтэй асар том баг хайлт хийж байгаа гэнэ. Уг хөлөг онгоц 6825 тонн жинтэй байсан бөгөөд дээр нь зорчиж явсан иргэдийн ихэнхи нь дунд сургуулийн сурагчид байсан билээ.

Г.Төгөлдөр