m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 04:17
112
"Эх орон-36" хөтөлбөрийн хоёр дахь шатны сургалт эхэллээ

 

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Эх орон-36” Хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

“Эх орон-36”  хөтөлбөрийн 2014 оны эхний шатны сургалт 4, 5 сард  Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд дээр явагдсан бөгөөд нийт 18 сургуулийн 3600 хүүхэд хамрагдаж, эх орноо хайрлах, аливаа эрсдлийг даван туулах тэсвэр тэвчээр, бие даах чадварт суралцсан байна.

Харин  энэ жилийн 2 дахь шатны сургалт  Олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд энэ сарын 20-25-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалт, хөтөлбөрт эхний шатны сургалтанд хамрагдсан Баянгол дүүргийн  дунд сургуулийн 440 сурагч, 10 багш оролцож байна.

 

 

Энэ удаагийн сургалт, хөтөлбөрт эхний шатны сургалтанд хамрагдсан Баянгол дүүргийн  дунд сургуулийн 440 сурагч, 10 багш оролцож байна.

Тус хөтөлбөрийн зорилго нь хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийн агуулга, арга зүйд үндэслэн  Монголын хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай  иргэн  бэлтгэхэд оршиж байгаа юм.

 

Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн болон оюун санааны хэрэгцээ, хүсэл сонирхлоо биелүүлж, хөгжиж, төлөвшихөд нь чиглэсэн 36 төрлийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх цогц үйл ажиллагааг хүүхдэд санал болгож, сонголт хийх боломж олгоход чиглэгдэж байна.

 

“Эх орон 36” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд:

•           МУЗГ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

•           ЗГХэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө Үндэсний газар

•           ОУХүүхдийн Найрамдал төв

•           Иргэн Та Баялаг сан

Дэмжигч байгуулага

•           JCI Монгол ТББ

•           Монголын Скаутын холбоо

•           Монголын эмэгтэй скаутын холбоо

Хөтөлбөрт хамрагдсан сургуулиуд:

БГД-ийн 28, 40, Сэтгэмж, Оюуны Ундраа, Монгени, 51, 13, 47, 93, 113, ЭУЦС, ЭУЦС, 19, 20, 38, 73, ЭӨЦС,Төрийн бус сургуулиуд