m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 02:37
36
Рахим Стерлинг эрийн цээнд хүрчээ

Английн Примьер лигийн 35 дугаар тойргын тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдлаа. Хүснэгтийг тэргүүлэгч Ливерпүүл энэ удаа Норвичтой тоглосон бөгөөд Рахим Стерлинг хэмээх 19 настай залуугийн гайхалтай хоёр гоолоор тэргүүлэлээ баталгаажуулав. Түүний дөрөв дэх минутанд оруулсан гоол залуу тоглогчийн ур чадвар хэрхэн өссөнийг харууллаа. Багийн дасгалжуулагч Б.Рожерс тоглолтын дараа түүнийг Европын шилдэг залуу тоглогч хэмээн магтсан юм. Мөн Л.Суарес 11 дэх минутанд нэг гоол багтаа нэмэрлэж 30 гоол оруулан мэргэн буучийн шагнал хүртэхэд ойрхон байна. Норвич талбай дээрээ хожигдохгүйг хичээсэн боловч арай аз дутсан бөгөөд Ливерпүүлийн хамгаалалт сайн байсан юм. Гурван сарын шилдгээр тодорсон Б.Рожерс дасгалжуулж, мөн шилдгээр тодорсон С.Жерардаар удирдуулсан "Улаанууд" энэ жил аварга болох боломж маш их байна. Тэдний амжилт үүгээр зогссонгүй, Д.Старриж, Л.Суарес, С.Жерард гурав оны шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшиж байгаа билээ. Мөн Л.Суарес Европын шилдэг довтлогчид олгодог "Алтан шаахай"-н төлөө өрсөлдөж байна. Тэдний хувьд дараагийн тойрогт Челситэй хийх тоглолт бүх зүйлийг шийдэх боллоо.

 

 

 

 

 

Ч.Амур