m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 05:18
62
УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө. 

Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар байлцав.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпинийг чуулганы хуралдааны танхимд орж ирэхэд Улсын Их Хурлын гишүүд, хүндэт зочид босч хүндэтгэл үзүүлсэн юм. 

Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж үг хэлснээр хөгжимт Төрийн дуулал эгшиглэж Улсын Их Хурлын гишүүд, хүндэт зочид босч хүндэтгэв. Үүний дараа Улсын Их Хурлын дарга дараа нь хүндэт зочин БНХАУ-ын дарга Си Зиньпинийг үг хэлэхдээ айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. 

Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэт зочинд хандаж, Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд халуун дотно үг хэлсэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ. Улсын Их Хурлын даргын Хүндэтгэлийн хуралдааныг хааж хэлсэн үг, Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний хэлсэн үгийг  бүрэн эхээр нь нийтлэнэ.