m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 05:28
104
Манай гариг дээр төрөлхийн “барби” шинээр гарч ирлээ

Хэрвээ та охин насандаа барбигаар тоглодог байсан бол түүнийг “Ямар хөөрхөн юм бэ? барби шиг болох юмсан”, Тэгвэл McHunkerson Ken баатартай хамт үзэсгэлэнт харшдаа амьдрах байсан байх гэж төсөөлдөг байсан уу? Тэрхүү бодлоо санахгүй л байна уу? 

 

 

Харин бага насны охидууд үргэлж тийнхүү боддог юм гэнэ . Учир нь тэд тоглоомоо яг л амьд мэт төсөөлж дотор нь амьдарч чаддаг учраас тэр.  Гэвч хүүхдүүд өсөж томрохын хэрээр тэрхүү бодол төсөөлөл нь уусан алга болдог. Харин бидний амьдарч буй энэ цаг үед тэрхүү хийсвэр мэт төсөөлөл бодит амьдрал дээр биелэх боломжтой болсон. 

 

Манай гариг дээр жинхэнэ амьд барби оршин байна. Тэр бол бусад хиймэл барбийг бодвол ямар ч мэс ажилбар, хоолны дэглэм байдаггүй буюу өөрөөр хэлбэл ямарч мөнгө үрэх шаардлагагүй барби аж.Түүний царай төрх бие галбир эхээс төрөхөөс нь л яг хүүхэлдэй шиг заяасан байна.  Lolita Richi энэ жил  16 нас хүрсэн. Украины Киев хотын уугуул тэрээр сүүлийн үеийн хамгийн залуу амьд барбигаар тодроод байна. 16 настай хэдий ч түүний бэлхүүс нь маш нарийхан, том хөхтэй.. Одоогоор Туркменис танд түр оршин суугаа залуухан барби охины биеийн өндөр 162 см юм.