m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 02:39
54
“Азийн театрын наадам”-д оролцох уран бүтээлчид тодорлоо

УДЭТ-ын зургаан уран бүтээлч хоёр жил тутамд нэг удаа зохиогддог “Азийн театрын наадам”-д оролцохоор болжээ. Тус наадам энэ сарын 25 наас ирэх сарын 2-ны хооронд БНСУ-ын Масан хотноо болох бөгөөд манай уран бүтээлчид Монгол ардын домгоос сэдэвлэсэн “Хөхөө шувууны домог” хэмээх тоглолтоороо оролцохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Тус тоглолтонд СТА Б.Болормаа, Д.Ганцэцэг, А.Алтантөр, Залуу жүжигчин Б.Одончимэг, Г.Алтангэрэл, А.Чингүн нар оролцох юм байна.