m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 02:43
164
ЦЕГ-ын дэд даргаар хурандаа Н.Амарзаяаг томилжээ

 Шинээр баталсан Цагдаагийн албаны тухай хуульд Цагдаагийн ерөнхий газар нь нэг дарга, гурван дэд даргатай байх бөгөөд дэд дарга нарыг Хууль зүйн сайд өөрөө томилж, чөлөөлдөг байхаар заасан.  Харин хүчингүй болсон Цагдаагийн байгууллагын тухай хуульд ЦЕГ-ын дарга нь дэд дарга нараа томилох заалттай байжээ.

Тэгвэл Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Н.Амарзаяаг саяхан ЦЕГ-ын дэд даргаар томилжээ.  ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Н.Амарзаяа өмнө нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, туршлагатай нэгэн  юм.