m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 07:30
117
БНХАУ-ын дарга Си Зиньпин гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Уг айлчлалыг тохиолдуулан "Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж" гэрэл зургийн үзэсгэлэн болох бөгөөд уг үзэсгэлэнгийн нээлтэд БНХАУ-ын дарга Си Зиньпин, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцож байгаа.

 

Түүнчлэн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан "Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1949 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн гэрэл зургуудыг дэлгэн тавьсан байлаа.