m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 08:30
55
"Баруун-Урт-2014" өдөрлөг болно

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ-аас энэ сарын 23, 24-нд "Баруун-Урт 2014" Хөдөө аж ахуйн өдөрлөг зохион байгуулах гэж байна. 23-нд "Сүхбаатар" кино театрт Малчдын зөвлөгөөн, 24-нд сумын Морин спорт уяачдын холбоо шинэчлэн байгуулагдсаныг тохиолдуулан бага гурван насны хурдан морины уралдаан зохион байгуулах юм байна. Мөн хоёр өдрийн турш Сүхбаатарын талбайд сүү, цагаан идээ, хүнсний ногоо, гар урлалын үзэсгэлэн худалдаа болох аж.