m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 02:51
29
Маргаашнаас нийт нутгаар цасан болон шороон шуургатай

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 22-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи 22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөрхоолойгоор, 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24-26 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт Онцгой байдлын ерөнхий газраас дараах сэрэмжлүүлгийг өглөө.

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малчид малын бэлчээрлэлт, хариулга маллагаанд анхаарах,

-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг сайтар хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслахыг анхааруулж байна.