m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 08:53
72
МУБИС-ийн оюутнууд хоорондоо үнэгүй утсаар ярина

Монгол улсын 2014 оны Төсвийн тухай  хуулинд Боловсрол, шинжлэх ухааны  сайд өөрийн багцдаа “Их, дээд сургуулийг дэмжих хөрөнгө оруулалт”-ын төсвийг батлуулсан. Энэ мөнгөөр төрийн өмчийн их сургуулиудын их засвар, шинээр барих хичээлийн байр, дэд бүцийн асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Монгол улсын боловсролын их сургууль хичээлийн 10 байранд өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ шинээр байрлуулж, сургалтын цахим орчныг бүрдүүлжээ.

13000 оюутан, 900 багш, ажилчид өндөр хурдаар мэдээлэл солилцож, хоорондоо үнэгүй утсаар ярих боломжтой болсон

Ингэснээр 13000 оюутан, 900 багш, ажилчид өндөр хурдаар мэдээлэл солилцож, хоорондоо үнэгүй утсаар ярих боломжтой болсон байна. Өмнө нь цахилгаан холбооны суурин утсаар багш, ажилчид хоорондоо холбогддог байснаас ярианы төлбөр маш өндөр гардаг байж. Харин хичээлийн байрууд дотуур холбоотой болсоноор энэ зардлыг хэмнэсэн байна. Харин оюутнуудын хувьд тусгайлан зохиосон программыг гар утсандаа суулгаснаар сургуулийнхаа ойр орчимд хоорондоо үнэгүй утсаар ярих боломжтой болжээ. МУБИС-ийн хувьд хичээлийн бүх байрууддаа мэдээллийн технологийн дэд бүтцийг шинэчлэхэд 600 сая төгрөг зарцуулсан байна.