m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 08:57
40
Бүх спортыг жигд хөгжүүлдэг “Барселона”

“Барселона” гэхээр хэн бүхний санаанд каталон үндэстний бахархал болсон хөлбөмбөгийн баг л бодогддог байх. Тэгвэл “Барселона” нь хөлбөмбөг, сагсан бөмбөг, футзал, гандбол, тэшүүрт (ролик) хоккей, телевиз... зэрэг олон төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон клуб юм. Хэдхэн жилийн өмнө гэхэд л “Барса”-гийн сагсан бөмбөгийн баг нь Евролигийн аварга болж, тэр зунаа NBA-гийн “Лос-Анжелес Лейкерс”-ийг нөхөрсөг тоглолтод хожиж байлаа. Ингээд “Барселона” клубийн тамирчид сүүлийн 16 жилийн хугацаанд аль төрлөөр Европын тавцанд түрүүлснийг толилуулъя.

1995/96 Гандбол

1996/97 Гандбол, тэшүүрт хоккей

1997/98 Гандбол

1998/99 Гандбол

1999/00 Гандбол, тэшүүрт хоккей

2000/01 Тэшүүрт хоккей

2001/02 Тэшүүрт хоккей

2002/03 Сагсан бөмбөг

2003/04 Тэшүүрт хоккей

2004/05 Гандбол, тэшүүрт хоккей

2005/06 Хөлбөмбөг

2006/07 Тэшүүрт хоккей

2007/08 Тэшүүрт хоккей

2008/09 Хөлбөмбөг

2009/10 Сагсан бөмбөг, тэшүүрт хоккей

2010/11 Хөлбөмбөг, гандбол