m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 09:05
59
Эбола вирусыг хүн зохиосон уу

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн Эбола вирус Африкийн Гвиней, Либер, Сьерра-Леоне, Нигер зэрэг улсуудаар тархаж нийт 2473 хүн халдвар авснаас 1350 нь нас бараад байгаа юм. Уг өвчин нь анх 1976 онд Конго улсад бүртгэгдэж байсан бөгөөд энэ жилийн хувьд гуравдугаар сараас халдвар нь огцом нэмэгдсэн байна. Уг өвчинд тохирсон эмчилгээ одоогоор хараахан нээгдээгүй байгаа бөгөөд вакцин хийх үйл явц үргэлжилж байна хэмээн мэдээлж буй.

Энэхүү өвчин нь Африкт л тархдаг. Уг тивд ямар нэгэн вирусыг туршихад тохиромжтой байдаг гэнэ. Тиймээс зохиомлоор уг вирусыг дэгдээж, туршилт хийж байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Ингэж хардах ч боломжтой юм байна. Энэ сарын 5-нд http://topinfopost.com сайтад мэдээлснийг харахад Эбола вирусыг хүн зохиож, патентийг нь АНУ-ын “CDC” буюу “Өвчний удирдлага, түүнээс урьдчилан сэргийлэх байгууллага” эзэмшдэг хэмээн мэдэгджээ. Мөн саяхан Баруун Африкийн орнуудаас Эболагийн халдвар авсан АНУ-ын хоёр иргэн эмнэлэгт хэвтэн эдгэж, гэртээ харьсан гэсэн мэдээлэл гарсан байна.

Хэрвээ уг вирусыг бүтээсэн бол ямар зорилгоор бүтээсэн нь хараахан тодорхойгүй байгаа ч “Wikipedia” сайтаас эбола вирусын байдлын талаар харахад, өнгөрсөн долдугаар сард Африкийн  өвчтнүүдэд “ZMapp хэмээх эмийг туршсан нь нааштай үр дүн гарсан байна” гэжээ. Мөн хөхний хорт хавдарын эмчилгээнд хэрэглэдэг “Favipiravir” эмийг эбола вирусын халдвар авсан хулгана дээр туршиж үзэхэд тодорхой хэмжээгээр эерэг үр дүн гарсан хэмээн мэдээлсэн байна

.

Г.Төгөлдөр