m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 09:08
48
Золгүй байдлаар долоон хүн нас баржээ

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч хоногийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1657 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Нийслэлд золгүй байдлаар долоон хүн нас барсан байна. Мөн булаах гэмт хэрэг нэг, хулгайлах 11, танхайрах долоон гэмт хэрэг гарсан бол бусдын биед гэмтэл учруулах хэрэг нэг бүртгэгдсэн байна. Харин зам тээврийн хэрэг 15, осол 18 гарч 17 хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээллийг нийслэлийн Цагдаагийн газраас өглөө.