m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 02:51
91
Мила Кунис Калифорнид өмдгүй зугаалж явна

Мила Кунис нэлээд зоримог гоёлоороо хүмүүсийн гайхлыг төрүүлээд авлаа. Эштон Катчер  болон түүний найзуудтай хамт Лос-Анжелосын орчимд зугаалан явах түүнийг анх хараад гэртээ өмдөө мартсан юм уу даа гэж санагдаж магадгүй. Тэрбээр дан ганц жинсэн цамц өмссөн юм шиг харагдана. Харин ажигч гярхай шүтэн бишрэгчид нь богино өмд өмссөнийг нь анзаарчээ. Нэлээд зоримог  энэ өмсгөл бүсгүйг  улам ч донжтой болгосон гэлтэй. Мила сүйт залуугийн хамт зоогийн газар орсон аж. Харин Катчер хайртай бүсгүйнхээ гадаад төрхөнд өчүүхэн ч цочирдсонгүй, эсрэгээр, гоо сайхны таашаал, мэдрэмжээр нь бахархаж яваа бололтой.