m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 09:25
51
117.6 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалжээ

Монголбанк банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх нэг долоо хоногтой 117.6 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 12.0 хувийн хүүгээр арилжааллаа. Ингэснээр энэ оны наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 148.9 тэрбум төгрөг болсон байна.

117.6 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 12.0 хувийн хүүгээр арилжаалжээ

Түүнчлэн төв банкны үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгох бөгөөд анх уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.