m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 09:56
69
АПЕК-ийн Ахлах албан тушаалтнуудын уулзалт болж өнгөрлөө

Ази, Номхон далайн эдийн засгийн байгууллага АПЕК-ийн Ахлах албан тушаалтнуудын гурав дахь удаагийн уулзалт (SOM3) болж өнгөрлөө. Тус уулзалт энэ оны наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод болсон байна.

Уулзалтад АПЕК-ийн гишүүн 21 орны төлөөлөгч, АПЕК-ийн нарийн бичгийн дарга нарын зөвлөл, тус байгууллагын Бизнесийн Зөвлөх зөвлөл, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл (PECC) болон Номхон далайн арлуудын форумыг төлөөлсөн 300 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Ази, Номхон далайн эдийн засгийн байгууллагын Ахлах албан тушаалтнуудын уулзалтад Гадаад харилцааны яамны БТСГ-ын захирал Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид ажиглагчаар оролцжээ

АПЕК-ийн энэ удаагийн уулзалтад Гадаад харилцааны яамны БТСГ-ын захирал Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид ажиглагчаар оролцсон бөгөөд Монгол Улсын төлөөлөгчид анх удаа ПЕКК-ийн Үндэсний хороог төлөөлөн оролцсон аж. Энэ үеэр Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал, ногоон эдийн засаг-шинэлэг хөгжил, эдийн засгийн шинэчлэлийн асуудлууд, бүс нутгийн дэд бүтэц гэсэн тэргүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг явуулсан байна. Мөн Богорын зорилт болон  Ази, Номхон далайн Чөлөөт худалдааны бүс (FTAAP) байгуулах ажлыг хурдасгах, эдийн засгийн шинэчлэл хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих АПЕК-ийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлаа гишүүн эдийн засгийн орнууд тайлагнан  санал солилцжээ.