m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 13:38
41
БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар  БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр өдөр албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хоёр орны харилцааг өргөтгөсөн, харилцан бие биедээ ашигтай байх олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Хоёр талын удирдлага айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа хэлж хамтын жилдаа амжилт хүсэв.  БНХАУ-ын даргыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийн хамт мөн албаны хүмүүс үдэж мордууллаа.