m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.22 14:41
56
Майли Сайрусыг хоригложээ

АНУ-ын дуучин Майли Сайрус ирэх сарын 13-нд Доминикан улсын нийслэл Санто-Доминго хотод тоглолтоо хийхээр төлөвлөсөн байжээ. Харин тус улсын Засгийн газраас буюу Олон нийтийн үзвэр үйлчилгааг хянах хорооноос дуучин Майли Сайрусыг "ёс суртахуунаа уландаа гишгэсэн" хэмээн түүний тоглолтын цуцалжээ. Тэд үүнийгээ "Дуучин бүсгүй ёс суртахуунгүй, эрээ цээргүй үйлдэл хийдэг, энэ нь манай улсын хувьд шийтгэж хүртэл арга хэмжээ авдаг зүйл" хэмээн тайлбарласан байна. Зургадугаар сараас хойш уг тоглолтын билет зарагдаж эхэлсэн ч тэд ийнхүү хориглосон бөгөөд Майли өмнө нь Доминикан улсад тоглолт хийж байхдаа тайзан дээр хар тамхи татсан аж.

Дуучин Майли Сайрусын "Bangerz" аялан тоглолт өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд ирэх аравдугаар сард дуусах юм байна. 

Г.Төгөлдөр