m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.23 01:54
48
П.Скоулз “Юнайтед”-ын ирээдүйд санаа зовж байна

“Манчестер Юнайтед”-д олон жилийн турш амжилттай тоглосон Пол Скоулз багийнхаа ирээдүйд их санаа зовниж буйгаа өгүүлсэн. 1990-ээр онд “Ливерпуль” уналтад орж, олон жилийн турш тэрхүү уналтаасаа гарч чадаагүйтэй Скоулз багаа зүйрлэжээ. 

“Би “Юнайтед”-ын өмнөөс санаа зовниж байна. 90-ээд онд “Ливерпуль” ямар уналтад орчихоод, тэндээ хичнээн удаан гацлаа даа. Яг түүн шиг болчихвий гэж айж байна. Уналтад хүргэхгүй байх ямар арга байна вэ? Таван тоглогч зэрэг авах. Дээд зэрэглэлийн таван тоглогч зэрэг аваад, тэд багийн тоглолтыг сайжруулах хэрэгтэй. Надад энэ бодлоо тайлбарлах боломж олго. Би багаа шүүмжилж, залхлаа, ядарлаа. Би энэ багт амьдралаа өгсөн. “Юнайтед” энэ уналтыг л зогсоох ёстой” гэж Скоулз хэлсэн байна.