m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.23 02:23
23
Дешам: Риберигийн сонголтыг хүндэтгэнэ

Францын шигшээ багт дахин тоглохгүй гэж 31 настай Франк Рибери мэдэгдсэн. Тэрбээр ирээдүйд зөвхөн клубтээ л бүх анхаарлаа хандуулах нь зөв гэж үзсэн тул ийм шийдвэр гаргаснаа хэлсэн билээ. Харин үүнд Францын шигшээ багийн дасгалжуулагч Дешам хэрхэн хандснаа хэлсэн байна.

“Энэ бол түүний сонголт. Тэр мэдэгдэл хийсэн, би сонголтыг нь хүндэтгэнэ. Рибери эргэж ирэх болов уу гэж үү? Ирээдүйд юу болохыг хэн мэдэх билээ дээ. Францад олон л хөлбөмбөгч шигшээ багаасаа зодог тайллаа гээд эргээд ирж байсан удаатай. Зидан "Евро 2004"-ийн дараа шигшээд тоглохгүй гэж мэдэгдээд дараа нь эргээд тоглож л байсан. 

Хэрвээ Рибери эргээд тоглоно гэвэл би түүний сэтгэлзүйг хэр байгааг анхаарах болно. Тэр эрүүл саруул, шигшээдээ тоглох хүсэл нь асч байвал надад хориглох шалтгаан байхгүй” гэж Дешам хэлсэн байна.