m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.23 02:45
35
А.Басхүү "Алдрын танхим"-д

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болох билээ. Энэ үеэр буюу есдүгээр сарын 6-нд FILA (Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо)-гийн "Алдрын танхим"-д дараах алдартнуудын нэрсийг мөнхлөхөөр болжээ. Эдгээр алдартнуудын дунд Монгол Улсын иргэн, олимпийн наадамд 6, ДАШТ-д 30 удаа ажилласан Адуучийн Басхүү багтсан байна. Тэдгээрийн нэрсийг танилцуулъя.

Дасгалжуулагч

Дмитрий Миндиашвили: ОХУ, Красноярск хотод бөхийн академийг үндэслэгч, олимпийн гурван удаагийн аварга Б.Сайтиев, олимпийн хошой аварга И.Ярыгин нарын дасгалжуулагч, ЗХУ болон ОХУ-ын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 1970-2000 онуудад ажиллаж байсан.
Вадим Псарёв, Казахстан, олимпийн наадмын 6 алт, хошой мөнгө, ДАШТ-ний 13 алтан медаль хүртсэн алдарт бөх В.Рязанцев, А.Быков, Ж.Ушкемпиров, А.Назаренко, В.Бакулин нарын дасгалжуулагч
 

Шүүгч

Адуучийн Басхүү: Монгол, 6 удаа олимпийн наадамд, 30 удаа ДАШТ-нд шүүгчээр ажилласан, 2006-2008 онуудад ФИЛА-гийн зааварлагч шүүгчээр ажиллаж байсан, 1988 оны Алтан шүгэл шагналт 
Эндер Бикурзэн: Турк, Монгол, 6 удаа олимпийн наадамд, 26 удаа ДАШТ-нд шүүгчээр ажилласан, 1995-2012 онуудад ФИЛА-гийн зааварлагч шүүгчээр ажиллаж байсан, 1996 оны Алтан шүгэл шагналт 
 

Эрэгтэй чөлөөт бөх

Павел Пинигин: ЗХУ, ОХУ, дэлхийн гурван удаагийн болон олимпийн аварга
Бесик Кудухов: ОХУ, олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний дөрвөн алтан медальт
Аслан Хадарцев: ЗХУ, дэлхийн гурван удаагийн аварга
Хадем Ашгади: Иран, олимпийн наадмын алт, хүрэл, ДАШТ-ний хошой алтан медальт
 

Сонгомол барилдаан

Жашкалык Ушкемпиров: ЗХУ, Казахстан, олимпийн болон дэлхийн аварга
Михаэль Линдберг, Швед, олимпийн алт, хүрэл, ДАШТ-ний хошой алтан медальт
Сим Квон Ху: БНСУ, олимпийн болон дэлхийн хошой аварга
 

Эмэгтэй чөлөөт бөх

Лиза Легран: Франц, олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой алтан медальт
Сара Эрикссон, Швед, ДАШТ-ний мөнгө, гурван хүрэл, хошой алтан медальт