m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 03:06
24
Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг цуглуулах тоног төхөөрөмжтэй болжээ

Булган аймгийн “Байгаль хамгаалах сан”-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд тусгагдсаны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг цуглуулах, зөөвөрлөх, түр хадгалах байр”-ыг шинээр барьж, 90,480,000 төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг шатааж, устгах аргыг халж, агаар, ус, хөрс, хүрээлэн буй орчныг бохирдлоос хамгаалах дэвшилтэт тоног, төхөөрөмжийг хэрэглэснээр хөдөө, орон нутагт Эрүүл мэндийн сайдын 179 дүгээр тушаалыг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа юм байна.