m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 03:19
66
56-настай Шэрон Стоун дотуур хувцас өмсдөггүй юу?

Холливудын жүжигчин эмэгтэй Шэрон Стоун нас гэдэг бол зоримог гоёлд саад болдог зүйл биш гэдгийг биетээр үлгэрлэж, бас баталж явна. Саяхан од эмэгтэй, үе тэнгийхэн нь хараахан зориглохооргүй дүр төрхийг харууллаа. Тэрбээр савхин өмдтэй олны өмнө гарч ирэхдээ нүцгэн гэдэс нь ил гарсан харагдаж байлаа. Тэгвэл олонх эмэгтэй, 37 наснаас хойш өндөр өсгийтийг хүртэл мартах хэрэгтэй гэж үздэг. Харин Шэрон Стоун 56 насандаа өчүүхэн төдий ч ичиж зовсон шинжгүй савхин өмдөөр гоёж явна. Ямар ч байсан папараццийн дуранд өртөхдөө жүжигчин эмэгтэй яг ийм төрхтэй буужээ. Шэроны сүүлийн өмсгөл зүүсгэлээс нь үзэхэд, хувцасны сонголтод нас нь ямар ч хамаагүй гэдэгт тэр тун итгэлтэй байдаг бололтой. Савхин өмднөөс гадна нэлээд задгай энгэртэй цамцаар гоёжээ.Одын цамцны цаанаас дотуур хувцас олж харсангүй. Дээгүүрээ бүдэг шаргал өнгийн хүрэм өмссөн нь хар бараан гоёлоо цайруулсан харагдана. Дашрамд, энгэртээ толботож бага зэрэг халтартсан болохоор хүрэм нь тийм ч аятайхан харагдахгүй байв. Гэсэн ч Шэрон сайхан харагдаж байсан гэнэ. Үе тэнгийх нь эмэгтэйчүүд ийм төрхтэй харагдах нь ховор юм.