m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 03:30
51
Манчестэр Юнайтед топ дөрвөөс хасагдлаа

Английн Примьер лигийн 35 тойргийн тоглолтууд явагдаж "Манчестер Юнайтед" Эвертоны талбайд 2 : 0-ээр ялагдал хүлээлээ. Энэ өдөр Д.Мойес болон У.Руни нар хуучин багтайгаа халз тулсан юм. Гэвч тэд Л.Бэйнс ,К.Миральяс нарын гоол бут ниргүүлж албан ёсоор Аваргуудын лигийн эрхгүй үлдэв. Ийнхүү "Улаан Чөтгөр"-үүд 1991 оноос хойш анх удаа шилдэг дөрөвт багтах боломжгүй болж байна.  Улаан чөтгөрүүд энэ улирлын 11 дэх ялагдлаа амсаж хүнд байдалд байгаа билээ. Харин Эвертончууд шилдэг дөрвийн эгнээнд элсэхийн төлөө хүчтэй тэмцэл өрнүүлж байна. Тэд энэ удаа ялалт байгуулсанаар аваргуудын лигийн мөрөөдлөө хадгалж хүснэгтийн дөрөвт бичигдэж байгаа Арсеналаас ганцхан онооны зөрүүтэй тавд бичигдэж байгаа юм. Эвертоны дасгалжуулагч Р.Мартинез тоглолтын дараа " Бид одоо ганц ч оноо алдахгүйн төлөө тэмцэх үлдээд байна. Бидэнд Манчестэр Сити, Саутхэмптон, Халл Ситит гэсэн хүчтэй өрсөлдөгчид байна.. Маш чухал тоглолтууд үлдлээ." хэмээн мэдэгджээ.

 

 

 

 

 

Ч.Амур