m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 03:42
51
ОХУ- ын алдарт дуучин Максим Леонидов Монголд ирнэ

ОХУ- ын алдарт дуучин “Секрет” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Максим Леонидов манай улсад ирэхээр төлөвлөж байгаа аж. Тэрбээр “Xippoband” хамтлагийнхантайгаа хамт ирэх сарын 8-нд Монголд ирэхээ мэдэгдээд байгаа аж. Тэд долоо хоногийн хугацаатай ирэх бөгөөд тавдугаар сарын 10- нд өөрсдийн 100 хувь амьд тоглолтоороо Монгол фэнүүддээ бэлэг барих юм байна. Мөн тэд Жуковын  хөшөөнд цэцэг өргөх, Дундговь аймгаар аялах, нэг дууныхаа клипний зураг авалтыг хийх гээд нилээдгүй олон зүйлийг төлөвлөсөн гэнэ.