m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 03:44
49
Хавчны байшин

Далайн ёроолд нэгэн хавч гоёмсог шүрнээс асар холгүйхэн орших эмгэн хумсны үзэсгэлэнт байшинд амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэр эмгэн хумсны байшингаа голж, “Би бол нэр хүндтэй даяанч хавч учраас, өөртөө шинээр байшин олж авах хэрэгтэй юм байна, би ингэх гавьяатай хавч шүү гэж өөрөө өөртөө хэлэв. Ингээд тэр байшингаа орхиод, өөр олон арван эмгэн хумс олсон боловч, зарим нь дэндүү жижигхэн, нөгөөх нь хагарч эмтэрсэн, дараагийнх нь өнгө будаг нь зохицоогүй байсан учраас сэтгэлдээ нийцсэн байшингаа олж авж чадсангүй гэнэ. Түүний урам хугарч, цөхрөнгөө бараад элсэн дээр сууж байтал, цаахна талд нь нэг “байшин” харагджээ. Хавч бүх хүчээ дайчлан очоод арайхийн мөлхөн орлоо. Хавчийг эмгэн хумсны дотор ормогц яг л гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрж, ихэд таалагдсан тул хайсан байшингаа оллоо хэмээн маш их баярлан унтаад өгч гэнэ. Өглөө нь босоод хартал хажуухан талд нь гоёмсог шүр харагдаж байх юм гэнэ. Сайтар ажиглан харвал илүү сайн болгох гээд орхиж явсан гэр нь байжээ.