m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 03:53
88
Мишель Обама цуврал кинонд тогложээ

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама тавдугаар сард америкийн ABC сувгаар гарах «Нэшвилл» («Nashville») телевизийн цуврал кинонд тогложээ.

«Нэшвилл» нь амеркийн хөгжимт телевизийн цуврал бөгөөд тухайн цувралын зураг авалтыг Кентукки мужийн Форт Кэмпбелл цэргийн бааз дээр хийгдэх юм. Мишель Обамагийн тоглох хэсэг нь кантри өнгө аястай байх ба цэргийн албан хаагч болон ахмад дайчдад зориулсан хүмүүнлэгийн арга хэмжээний хэсэг юм байна. Цуврал нь АНУ-ын дэлгэцнээ тавдугаар сарын долооноос эхлэн гарах аж. Түүнчлэн тухайн хэсгийн өөр нэгэн од бол кантри дуучин Келли Пиклер (Kellie Pickler) юм.

Мөн дөрөвдүгээр сарын 24-нд энэ пүрэв гаригт тэргүүн хатагтайн тоглосон өөр нэг цуврал инээдмийн кино («Parks and Recreation») үзэгчдийн хүртээл болох юм. Тухайн цуврал NBC сувгийн бүтээл аж.