m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 03:55
52
"Их Буучид" Халл хотыг бөмбөгдөв

Лондоны "Их Буучид" 35 дугаар тойрогт Халл Ситиг 3:0 харьцаагаар буулган авч, тун чухал гурван онооо авлаа. Улирлын сүүлийн хагаст муу тоглож ,түрүүлэх өрсөлдөөнөөс хасагдсан Арсенал баг Эвертонтой "Топ дөрөв"-ийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Энэ өдөр "Их буучид"  FA CUP-ийн шигшээд өрсөлдөхөөр болсон Халл Ситиг бүх талаараа илүүрхсэн юм. Гэмтэл бэртэлтэй тоглогчдоос М.Өзил. А.Рамсей нар буцан ирж багийнхаа ялалтанд үнэтэй хувь нэмэр оруулав. Удаан хугацааны гэмтлээсээ эргэн ирээд буй Аарон Рамсей тоглолтын эхний гоолыг оруулсан бөгөөд өмнөх тоглолтонд хоёр гоолыг оруулсан Лукас Подолски энэ удаад ч мөн хоёр бөмбөгөөр айлын хаалгыг бөмбөгдөв. Одоогийн байдлаар Арсенал 70 оноотой дөрөвт байрт бичигдэж байгаа бөгөөд дараагийн тойрогт Ньюкаслтай тоглоно.

 

 

 

 

 

 

 

Ч.Амур