m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 04:11
260
Орос охины захиа интернетэд шуугиан дэгдээж байна

Украин улсын Донецк бүсийн өмнөд зүүн хэсэгт орших  Мариуполь хотын бяцхан оршин суугч Регинагийн бичсэн захиа цахим ертөнцөд шуугиан дэгдэж байна. Түүний ах нь Украины Днепропетровскын ойролцоох  дотоод цэрэгт алба хашиж байгаа аж. Охин захидалдаа Украин дахь хүчирхийллийг зогсоохыг уриалж буйгаа бичжээ. Тэрбээр ахыгаа явснаас хойш бараг үг дуугарахаа больж ээжээсээ зургийн цаас харандаа гуйж захиаг бичжээ.

Охин дөнгөж таван настай ба тархины саажилттай юм. Ахдаа бичсэн захидалдаа тэрбээр  “Сайн байн уу, Денис ах аа. Би чамайг маш их санаж байна. Чамайг гэртээ хурдан эргэж ирээсэй гэж маш их хүсэж байна. Би чамайг дайдаасай гэж хүсэхгүй байгааг та мэдэж байгаа. Мөн дайн болохыг ч хүсэхгүй байна. Би их айж байна. Денис ахаа таныг бидэн рүү буудахыг тушаавал та битгий буудаарай. Би таньд хайртай” гэсэн  уг захидал дэлхий дахинаа олон хүмүүсийн сэтгэлийг догдуулаад байгаа билээ.

Регина охин эмчлэгдэх бага хувьтай ч найдвар байгаа юм. Түүний эцэг эх охиныхоо хагалгааг санхүүжүүлэх хүнийг хайж байгаа хэдий ч Украинд тийм хүн олдох нь ховор байгаа гэнэ.