m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 04:41
25
Эверест ууланд гурван хүнийг хайж байна

Энэ сарын 18-нд дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверест ууланд их хэмжээний цас нурж, зургаан хөтөч амиа алдсан хэмээн өмнө нь мэдээлсэн билээ. Энэхүү Балбын уулын хөтөч нар Непалын Шерпа үндэстэн байдаг. Тэгвэл өчигдрийн байдлаар 13 хүн нас барсан хэмээн мэдээллээ. Энэ жил 334 гаруй хүн ууланд авирах зөвшөөрөл авсан байгаа гэнэ. Олсон орлогын ихэнхи  нь Засгийн газрынх нь орлого болдог байна. Харин ослоор нас барсан хөтөч нарын ар гэрийнхэн Засгийн газраасаа оршуулгын зардалд зориулах 400 ам.долларыг нэхэмжлээд байгаа гэнэ. Одоогийн байдлаар гурван хөтөч сураггүй байгаа бөгөөд тэднийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Г.Төгөлдөр