m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.26 03:28
39
Челябинскын аваргууд ярилцлага өглөө

Г.Болдбаатар: Олимпийн аварга болохын төлөө хичээх болно

Дэлхийн аваргын 60 кг жинд түрүүлсэн Г.Болдбаатар, ОХУ-ын тамирчин мөнгөн медалийн эзэн Беслан Мудранов болон Японы жудочин хүрэл медалийн эзэн Наохиса Такато нар ОХУ-ын сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.

 

Г.Болдбаатар: Олимпийн аварга болохын төлөө хичээх болно

- ОХУ-ын тамирчин Беслан Мудрановтай хийсэн финалын барилдаан нь миний хувьд хамгийн хүнд барилдаан болсон юм. ДАШТ-ээс алтан медаль авсандаа баяртай байна. Олимпийн аварга болохын төлөө хичээх болно.

Беслан Мудранов (ОХУ-ын тамирчин, мөнгөн медальт): Надад маш их харамсалтай байна

Беслан Мудранов (ОХУ-ын тамирчин, мөнгөн медальт): Надад маш их харамсалтай байна

 

-Маш харамсалтай байна. Алтын төлөөх барилдаан нэгхэн торгуулийн сануулгын улмаас хожигдолд хүргэлээ. Миний бэлтгэл маш сайн хангагдсан байсан. Хагас финалд Дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн тамирчин японы жудочин Такатотой барилдах үед надад ямар ч ядарсан мэдрэмж төрөөгүй.

 

Наохиса Такато (Япон улсын, хүрэл медальт): ОХУ-ын тамирчин шударга барилдсан

Наохиса Такато (Япон улсын, хүрэл медальт): ОХУ-ын тамирчин шударга барилдсан

 

 -Мэдээж хагас финал хүртэл барилдаж, ялагдсан нь миний хувьд таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа ч ОХУ-ын тамирчин Беслан Мудрановын зүгээс шударга барилдаан байсан гэж үзэж байна. Мэдээж хожигдсон нь миний алдаа. Харин одоо хотыг үзэж сонирхмоор байна. Өнөө орой Челябинск хотоор зугаалах төлөвлөгөөтэй байна.