m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.26 03:49
277
Гоо сайхны ертөнцийг тансаг Эсте Лаудер брэндгүйгээр төсөөлшгүй

Брэндийн ертөнцөд шинэ бүтээгдэхүүн бараа сурталчилдаг модель явсан ердийн нэг шаргал үст аятайхан бүсгүй тэрбум тэрбумаар мөнгө олно гэдэг санаанд багтамгүй.  Ганцхан эмэгтэй бүтээн босгосон гэхэд Эсти Лаудерын эзэнт гүрэн хэтэрхий том. 29 брэндийг нэгтгэсэн гоо сайхны дэлхийн хамгийн том корпорациудын нэгний түүх цонх чимэглэгч охин, химич ахтайгаа дотно танилцсан тэр өдрөөс эхтэй.

1930-аад онд дөнгөж бизнесээ эхлүүлж байхад нь жирийн л гэрийн эзэгтэйг од болно гэж хэн ч зүүдлээгүй юм. Эсте Лаудер оо энгэсэг, будаг шунхны талаар гайхамшигтай мэдлэгтэй эмэгтэй байсан болохоор олон хүн түүнийг маш сайн гоо сайханч болж чадна гэж бодож байснаас биш, бизнесийн өндөрлөгт гарна гэж таамаглаагүй биз.

Хорь ч хүрээгүй Эсти аавынхаа ажилд туслан, цонх чимэглэгч хийдэг байхдаа авга ах, химич Жон Скочтойгоо илүү дотно танилцсан аж. Авга ах нь түүнийг гоо сайхны бүтээгдэхүүнд тун сонирхолтой болохыг ажиглаад яагаад нүүрийг савангаар биш, тосоор цэвэрлэх ёстойг тэр үеийн охидын мэдэхгүй “нарийн нандин” зөвлөгөөнүүдийг өгдөг байв.

Тэрээр 24 настайдаа анхны нөхөр Жозеф Лаутертайгаа гэрлэсэн аж. Жозефийг иргэншлээ Австриас АНУ руу шилжүүлэхээр очиход бүртгэлийн газрын ажилтан нэрийг нь буруу сонсож Lauter биш Lauder гэж бичсэнээр тэрхүү сонсголонтой, тансаг хоршлын хоёр дахь нэр нь бий болжээ. Алдаа биш аз гэлтэй.

1946 онд Эсти анх удаа химич авга ахынхаа тусламжтайгаар өөрийн нэрийн цувралаа гаргажээ. Estee Lauder-ийн анхны иж бүрдэлд Cleansing oil, Creme pack, Super rich formula creme, Skin lotion дөрөв багтаж байв.

Гайхалтай энэ эмэгтэйг хаана ч очсон эргэн тойрных нь бүсгүйчүүд царай зүснийх нь сайхан өнгө, толигор арьс, оо энгэсгийн гайхамшигтай түрхэлт зэргийг нь гайхан шагшдаг байв. Энэ үед Лаудер өөрийн тосыг үзүүлж, сониуч хатагтай нарт гоо сайхны будалт хийж өгөхөд бүгд л бахдан магтна.

Дараагийн 10 жилдээ багтаж Estee Lauder харшлын сорилтой, арьс өнгөний эмч нарын хүлээн зөвшөөрсөн анхны брэнд Clinique-ээ нээж, удалгүй Mac, Bobbi Brown, Jo Malone-ийг өөртөө нэгтгэжээ. 1998 онд Time сэтгүүлээс тунхагласан “20-р зууны бизнесийн суут ухаатнууд” дунд ганцхан эмэгтэй байсан нь Эсти Лаудер юм.

Хоёр хүү нь балчир байхаасаа л Estee Lauder-ийн нэг хэсэг, Estee Lauder ч тэдний нэг хэсэг болсон аж. Тэд бүтээгдэхүүнийг савлаж, хүргэлтэнд гүйж, нэхэмжлэх бичиж, утасны дуудлаганд хариулдаг байв. Хүүхэд байхаасаа компанийнхаа үнэт зүйлтэй танилцсан учраас өв залгамжлагч болох бэлтгэл нь идэр залуу насанд нь ч хангагдчихсан байсан. Том хүү Леонард нь 25 настайдаа компанидаа ажилд орж, бага хүү Рональд нь харин 20 настайдаа EL-ийн босгыг давжээ. Одоо Леонардийн хөрөнгө 8.1 тэрбум, Рональдийн хөрөнгө 3.6 тэрбум доллароор үнэлэгддэг.

Дараагийн 10 жилдээ багтаж Estee Lauder харшлын сорилтой, арьс өнгөний эмч нарын хүлээн зөвшөөрсөн анхны брэнд Clinique-ээ нээж, удалгүй Mac, Bobbi Brown, Jo Malone-ийг өөртөө нэгтгэжээ. 1998 онд Time сэтгүүлээс тунхагласан “20-р зууны бизнесийн суут ухаатнууд” дунд ганцхан эмэгтэй байсан нь Эсти Лаудер юм.

Эстигийн эзэнт гүрэнд La Mer, Tom Ford , Smash box, Clinique, Aramis, Tommy Hilfiger, Kiton, Donna Karan, Micheal Kors, Coach, Ermenigildo Zegna, Tory Burch, Aveda, Marni зэрэг 29 алдартай брэнд багтдаг.