m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 05:00
30
Рок, попынхон хүүхдийн төлөө дуугарав

НҮБ-ийн хүүхдийн сан  "Хүүхдийн төлөө үндэсний газар" хамтран эх орны хөгжлийн ирээдүй болсон хүүхдийн эрхийг хамгаалах, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд  хүүхдийн хүчирхийлэлийг эсэргүүцсэн монголын рок, попын үе, үеийн уран бүтээлчид дуу хоолойгоо нэгтгэлээ.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын суурин төлөөлөгч Мухамед Али  PRO SOUNDS студид зочлон хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Мөн энэ үеэр хүүхдийн хүчирхийллийн эсрэг аяныг дэмжин ажиллаж буй "Pro Sounds" студийн захирал, гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгт НҮБ-ын сертификатыг гардуулсан юм.

Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг жил бүрийн эх үрсийн баяраар бяцхан үрсдээ зориулан бие даасан тоглолтоо хүргэхийн зэрэгцээ гурван жил дарааллан хүүхдийн төлөө хандивын тоглолтоо хийсэн билээ. Тэрээр Эх нялхасын төвд амьсгалын замын дутмагшилтай хүүхүүдэд зориулсан аппарат бэлэглэсэн бол 13 настай Ариунсан охины эмчилгээний зардлыг цуглуулах хандивын тоглолтыг зохион байгуулж амьдрах итгэл, баяр, баясалыг бяцхан хүүхдүүдэд бэлэглэхээр уран бүтээлч, эх хүнийхээ хувьд гар бие оролцож ирсэн. 

Хэдхэн хоногийн өмнө гурав дахь хүүхдээ өлгийдөн авч өнөр өтгөн гэр бүл болсон түүний гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.