m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 05:18
33
Хүүхдийн мөнгө дансанд нь ороогүй тохиолдолд нөхөн олгоно

Оны өмнөхөн буюу 12 дугаар сард төрсөн 2100 хүүхэд энэ сарын мөнгөө авч чадаагүй байгаа юм байна. Энэхүү асуудлыг өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгө олгох ажлыг  иргэдэд чирэгдэлгүй, олон шат дамжлагагүй олгоход анхаарч ажиллаж, өнгөрсөн оны байдлаар 960 мянга 287 хүүхдийн дансанд сар бүр мөнгийг нь байршуулсан аж. 12 дугаар сард шинээр төрсөн хүүхдүүд тухайн сардаа багтаан иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, банкинд өргөдөл хүсэлтээ гаргаж байгаа ч мэдээлэл нь нийгмийн халамжийн байгууллагад ирэх, халамжийн байгууллагаас Төрийн сан, Монгол банкинд хүргүүлэх, арилжааны банкуудад мөнгийг шилжүүлэхэд шаардагдах хугацаанаас хамаарч тухайн тухайн ондоо багтаж хүүхдийн мөнгөө авч чаддаггүй ажээ. Иймд энэ асуудлыг зохицуулахаар "Хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох тухай журам"-д өөрчлөлт оруулж, иргэн хүсэлтээ гаргасан боловч байгууллага хоорондын мэдээлэл солилцох, санхүүжилтийг шилжүүлэх зэрэг иргэнээс үл хамаарах шалтгаанаар тухайн ондоо багтан хүүхдийн мөнгө нь дансанд нь ороогүй тохиолдолд дараа оны төсвөөс нөхөн олгохоор болжээ.