m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 05:37
54
Финландад онгоц осолдов

Финландын Жамижарви тосгонд онгоцноос шүхрээр буух гэж байгаад онгоц нь осолдож найман шүхэрчин амиа алджээ. Тэдгээр наймаас гадна онгоцны жолоочийг оролцуулан гурван хүн байсан бөгөөд онгоц осолдохоос өмнө үсэрч амьд гарсан боловч эмнэлэгт байгаа гэнэ. Сургуулилалтын жижиг онгоцны хөдөлгүүрэнд гэмтэл гарсан учраас газар унаж шатсан байна. Шүхрээр нисэж байсан иргэд бүгд тэр нутагт амьдардаг байжээ. Харин Жамижарви дахь нисэх буудал нь Финланддаа л дээгүүрт ордог нислэгийн сургалт, дадлага явуулдаг агаарын тээврийн компани ажээ.

Г.Төгөлдөр