m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 05:41
37
78 Ерөнхий шүүгчийн орон тоонд 90 нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Тус хурлаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай төслийн талаарх мэдээллийг хүргэсэн юм. Түүнчлэн Анхан болон давж заалдах шатны шүүхийн 78  Ерөнхий шүүгчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж 90 нэр дэвшигч шалгалтанд оролцохоор болсон талаар мэдээллээ.

Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, ёс зүйн тохиолдол шийдвэрлэх, зан төлөвийн тохиолдол шийдвэрлэх, мэргэшлийн чиглэлээр сэдэв сонгож эссэ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний чадвар шалгах, удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварын шалгалт гэсэн зургаан төрлийн бичгийн шалгалт, хоёр төрлийн ярилцлагын шалгалт өгөх аж. Үүний зэрэгцээ нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн талаар хамт ажиллаж байсан шүүх, хуралдаанд оролцож байсан өмгөөлөгч, прокурор зэрэг 10 хүнээс тавыг нь тохиолдлоор сонгон тухайн нэр дэвшигчийн талаар санал асуулга авах юм байна.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчидтэй ганцаарчилсан ярилцлага хийж, дүгнэлт гаргах бөгөөд Хуульчдын холбоо нэр дэвшигчийн мэргэжлийн ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гарган Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснээр шүүгчээр томилуулахаар нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм байна.

Нэр дэвшигчдийн нэрсийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг тухай бүрт нь мэдээлнэ