m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 06:10
32
Х.Амгаланбаатар: Гадаад дотоод мэргэжилтний цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцдог байх хэрэгтэй

МҮЭХ-оос цаг үеийн асуудлаар Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэл хийлээ. УИХ-ын хаврын чуулганыг МҮЭ-ийн холбоо маш анхааралтай ажиглаж байг  юм байна. Олон асуудлаар тодорхой шийдвэр, хууль тогтоомж гаргах шаардлагатай, иргэдийн зүгээс өндөр хүлээлттэй байгааг чуулган эхлэхээс өмнө тус холбооноос удаа дараа санал бодлоо илэрхийлж байсан байна. Улс орны нийгэм, эдийн засгийн төлөв байдал хүндрэлтэй, иргэдийн цалин орлогын худалдан авах чадвар мэдэгдэхүйц буурч, зарим байгууллага ажлын байраа цөөлөх явдал гарч байгаа тул МҮЭ-ийн холбооноос дараах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг УИХ, Засгийн газарт дахин сануулж байгаа аж. Тодруудбал, Тэд УИХ-д хууль эрхзүйн хэдэн хэдэн саналыг тавьсан. Харамсалтай нь санал болгосон хуулиудаас Худалдааны тухай хуулиас бусад нь хууль нь тодорхой бус тусгагдсан байсан гэнэ. Энэ ажлын хүрээнд цалин, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль, Адил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ижил хэмжээний цалин олгох, гадаад дотоод ажилчдын цалингийн зөрүүг арилгах, контракт гэрээгээр ажиллаж буй гадаад дотоод мэргэжилтний цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцдог болох эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Гэрээр хүүхэд харах үйлчилгээг хуульчлах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих гэх эдгээр хууль эрхзүйн хэдэн хэдэн саналыг тавьсан юм байна. Мөн түүнчлэн эдийн засгийн хүндрэлээс гарах шуурхай ажлын төлөвлөгөөг ҮЭ, ажил олгогчийн байгууллагатай хамтран боловсруулан баталж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг зөвлөлдсөний дагуу ойрын хугацаанд бодит ажил болгохыг санал болгосон аж. УИХ, улс төрчдийн иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудлыг хойш тавилгүй улс төр, засаглалтай холбогдсон шийдвэрээ гаргаж, ард иргэдийн эрх ашгийг дээдэлж, хариуцлагатай ажиллахыг МҮЭ-ийн холбооноос дахин шаардаж сануулж байна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Н.Байгаль