m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 06:12
39
Л.Суарес "NEWS"

Европын хөлбөмбөгийн холбооны литийн энэ улирлын мэргэн буучдын жагсаалтыг Ливерпүүл клубын довтлогч Луйс Суарес 30 гоолтойгоор тэргүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр Английн примьер лигийн 35 дахь тойрогт Норвичийн хаалганд нэг гоол хийн мэргэн бууч болох нь тодорхой болчихсон Уругвай эр үлдсэн гурван тойргийн тоглолтонд гоол хийвэл 2008 оноос хойш анх удаа Примьер лигээс алтан шаахайг хүртэх довтлогчоор тодрох юм. Шилдэг тоглолт үзүүлж гялалзаж байгаа Л.Суарес мөн Английн оны шилдэгт нэр дэвшээд байгаа билээ. Түрүү жил хоорондоо муудалцаж байсан П.Эвра оны шилдгийн төлөөх санал асуулгад Суаресийг дэмжин санал өгсөн аж. Олон номинацад нэр дэвшээд байгаа тэрээр бас ДАШТ-д олон гоол хийх тоглогчийн нэг хэмээн үнэлж буй бөгөөд тэрээр Ливерпүүлтэй лигийн цом өргөх туйлын их хүсэлтэй байгаа юм. Тэрээр Норвичийг хожсоныхоо дараа " Чэлситэй хийх тоглолтын өмнө бид тайван байж, төвлөрөх хэрэгтэй. Улирлын эхэнд бид топ дөрөвт орохыг хүсч байсан. Бид үүнийг хийж чадлаа. Миний хувьд өөрийн 30 дахь гоолоо оруулсандаа баяртай байна"  гэжээ. Мөн тэрээр багийн ахлагч С.Жерардыг Примьер лигийн цомыг өргөх эрхтэй ахлагч гээд Ливерпүүл энэ улиралд лигтээ түрүүлвэл Стивен энэ жилийн "Ballon d Or"-ын эзэн болно гэж хэлжээ. Мөн түүнийг Реал Мадрид өндөр үнээр худалдан авахаар оролдож буй бөгөөд 90 саяыг санал болгосон гэнэ. .

 

 

 

 

Ч.Амур