m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.27 06:44
281
В.Путин төрийн айлчлалд хэнийг дагуулж явах бол ...

Алина Кабаева ба Людмила Путина

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 30 жил ханилсан гэргий Людмила Путинатай салах болсоноо зарлаад нэг жилийн хугацаа өнгөрөөд байна. 

В.Путин төрийн айлчлалд хэнийг дагуулж явах бол ...

 

2013 оны зургаадугар сарын 6-нд пүрэв гаригийн орой Владимир болон Людмила Путина нар “Россия-24” сувгаар салж буй талаараа анх удагаа мэдэгдэж байсан билээ. Тус ярилцлага нь Кремлийн ордонд “Эсмеральда” балетын тоглолтын дараа болсон юм.

 

 

Сүүлийн жилүүдэд Владимир Путин бараг гэргийтэйгээ хамт олон нийтийн өмнө гараагүй ба энэ нь тэдний олны өмнө хамтдаа гарсан сүүлчийн тохиолдол болсон юм.

 

 

Ярилцлагын үеэр Людмила Путина салалтыг “Хамтын шийдвэр” байсныг онцлон хэлсэн бол Владимир Путин Людмилад талархал илэрхийлсэн аж.  

 

 

Үүний дараагаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний салалтыг гимнастикчин Алина Кабаеватай холбон үзэж байсан юм. 2013 оны зургадугаар сарын 7-нд ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэл хийж тус мэдээллийг эрс үгүйсгэсэн юм.

 

 

Песков “Ерөнхийлөгч гэргий Людмилагаасаа салсан нь ямар нэгэн өөр эмэгтэйгээс болоогүй. Түүний ажлын шахуу хуваарьтай ажилдгаас болсон” хэмээн тайлбарласан байна. Түүнчлэн сэтгүүлчид түүнээс “Салалтынхаа дараа Людмила юу хийх вэ гэсэн асуултанд тэрбээр үүнд хариулах мэдээлэл алга хэмээсэн гэнэ.

 

ъ

 

Тэд 1983 оны долдугаар сарын 28-нд гэрлэж байсан юм. Хамтдаа амьдралын хатуу хүндийг туулж ирсэн тэд хоёр охинтой. Мария 1985 онд төрсөн бол нэг жилийн дараа Катерина нь төрсөн.

 

 

Гэр бүлээ албан ёсоор цуцалсны дараа Людмила Путина сүмд очсон хэмээн оросын хэвлэлүүд бичиж байсан юм. Түүнчлэн албан бус эх сурвалжаар Путиныг удахгүй нууц амраг, гимнастикч Алина Кабаевтай гэрлэн хэмээн цуурхаж байсан.

Алина Кабаева болон Владимир Путин нарын нууц харилцааны талаар анх “Радио Свобода” радиостанцаар сэтгүүлч Сергей Тополь олон нийтэд дэлгэж байсан юм.

 

 

Тэрбээр хэлэхдээ “Би редакцийн даалгавараа биелүүлж байсан. Тэгээд ч би биелүүлж чадсан юм. Би өөрийгөө энэ хэрэгт хэзээ буруутай гэж бодож байгаагүй. Нууцыг задруулсан эх сурвалжийн талаар мэдээллийг хэлж чадахгүй нь” хэмээн хэдэн жилийн дараа өөрийгөө зөвтгөж байжээ. Оросын шоу бизнесийн салбар дахь Алинагийн танилууд тэдний талаар мөн ам дамжин ярилцаж байсан юм. Алина Кабаевагийн мэргэжил нэгт тамирчин, хөтлөгч Юлия Бордовская  хэлэхдээ “Бид бүгд Алинааг шинэ найз залуутай болсныг мэднэ. Тэр хүн бол түүнээс хэд дахин ах. Бас төрийн том албан тушаалтан” хэмээн нэгэн ярилцлагын үеэр хэлж байжээ.

 

 

Алина Кабаева бол дэлхийн хэмжээний алдарт тамирчин юм. Тэрбээр 15 насандаа анхны Олимпийн алтан медалын эзэн болж, 18 насандаа ОХУ-ын Думын гишүүн болж байжээ. Харин 25 насадаа тэрбээр “Оросын анхны амраг” хэмээн нэрлэгдэх болсон юм.

 

 

Тамирчин гэр бүлд төрсөн түүний ирээдүйн амьдрал спорттой салшгүй холбоотой болохыг гэр бүлийхэн нь мэдэж байсан гэдэг. Түүний аав Марат Вазыхович нь татар үндэстэн ба мэргэжлийн хөлбөмбөгчин юм. Харин түүний ээж Любовь Михайловна нь орос гаралтай сагсан бөмбөгчин гэнэ. Бэлтгэл, гадаадын аялан тоглолт гээд бяцхан Алинаагийн хүмүүжилд түүний дасгалжуулагч голдуу  анхаарал хандуулдаг байжээ. Багасаа эх спорттой холбогдсон Алина тэр үед уран гулгалтаар хичээллэх болсон байна. Түүний дараа байдал өөрчлөгдөж, уран гимнастикийн дугуйланд шилжсэнээр Олимпийн их аваргын түүх эхэлсэн аж.  Жилийн дараа түүнийг ОХУ-ын шигшээ багын тамирчин болгосон юм. 1999 онд залуухан тамирчин тэрбээр дэлхийн аварга болжээ.

 

 

Түүний анхны хайр цагдаагийн ахмад Шалва Муселиани юм. 2000 онд алдар нэрийхээ оргил үед тэрбээр бүхий л сонин сэтгүүлд хайрынхаа турхай зарлаж байсан гэнэ. Хайранд умбаж байсан түүнд дурлалт залуу нь үнэтэй автомашин бэлэглэж, үнэт эдлэлээр бэлэг барьдаг байв. Төд удалгүй Шалва авилгалын хэрэгт татагджээ. Хэрэг явдал үүгээр дуусахгүй Шалваг эхнэр охинтой болохыг Алина мэдсэн гэдэг.

 

 

Хэсэг хугацааны дараа Шалва Алинагийн шахалтаар эхнэрээсээ салсан юм. Тэд гэрлэж, удалгүй сүйт залуу нь жүжигчин Анна Горшковатай амраглаж эхэлжээ. Тамирчны дотнын найзуудын хэлснээр Алина Горшковаг сүрдүүлж байсан түүхтэй гэдэг.

 

 

2002 оны Испанид болсон Олимпийн тоглолт, 2004 оны Афинд болсон Олимпийн тоглолтод Алина үнэмлэхүй амжилт үзүүлэж, аварга болсон юм.  Харин 2007 онд тэрбээр албан ёсоор эх спортоо орхиж буйгаа мөн гэрлэлтээ цуцлуулсанаа мэдэгдсэн байна.

 

 

Харин үүний дараа түүний амьдралд шинэ хуудас нээгдсэн юм. 2008 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Московский корреспондент” сонингийн нүүрэнд “Дараачийн гэрлэлт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин” гарчигтай нийтлэл нийтлэгдэж байжээ.

Алинагийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Елизавета Овчинникова тус сонинд няцаалт өгч залруулга хийхийг шаардаж байсан юм.

 

 

Тус оны дөрөвдүгээр сарын 18-нд сонингийн нийтлэлд няцаалт өгөхөөр ОХУ-ын төрийн тэргүүн  мэдэгдэл хийжээ.  Тэрбээр хэлэхдээ “Энэ мэдээлэлд нэг ч үнэн үг алга” хэмээн хэлсэн байдаг . Мөн энэ өдөр тус сонингийн гүйцэтгэх захирал сонины үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарсан талаар мэдэгдсэн байна.

 

 

Энэ хэргээс жилийн дараа Алина Владимир Путинд “Дмитрий” хэмээх нэртэй хүү төрүүлж өгсөн цуу тарсан. Тэрбээр “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний авахуулсан зураг бол Арсений гэх миний зээ” хэмээн тайлбарлаж байсан удаатай.

 

 

Харин тэдний хайрын харилцааг батлах мэдээллийг барууны хэвлэл толилуулсан юм. 2008 оны тавдугаар сарын 19-нд ерөнхийлөгчийн хувийн онгоц Сочи хотыг зорьсон юм. Үүнд Владимир Путин, Кабаева нар хамт явсныг “зорчигчдын хуудас” нотоллоо. Өнөөг хүртэл энэ нь цорын ганц баримттай нотолгоо болсоор байгаа юм.

 

 

2013 оны арваннэгдүгээр сард “The New York Post” сонинд 29 настай Кабаеваг Путинд охин төрүүлж өглөө хэмээх гарчигтай нийтлэл гарчээ. Тус хэвлэлд Путиныг Кабаеваг хоёр хүүхдийн хамтаар Сочи дахь ордондоо суурьшуулсан хэмээн бичсэн байлаа.

Сочид болсон Олимпийн тоглолт нээлтийн үеэр папарацчид Алинагийн ядам хуруунд сүйн бөгж байхыг анзаарчээ. Кабаева хараахан тус мэдээлэлд мэдэгдэл хийгээгүй байна.

 

 

Харин тус оны хоёрдугаар сарын 13-нд гэрлэлтээ цуцлуулсан Владимир Путин олон нийтийн өмнө сүйн бөгжтэй гарч ирчээ. Тус мэдээллийг баримтжуулахаар Египед улсын Батлан хамгаалахын сайд Абдельфаттаху ас-Сиситай хийсэн Төрийн тэргүүний уулзалтын үеэр ”LifeNews” суваг нотолгоо болгож зураг авсан байдаг юм.

 

 

Оросын хэвлэл мэдээлийнхэн Алинааг “Оросын анхны нууц амраг” хэмээх нэрлэсэн хэвээр байна. Мөн тэр хоёр дуугүй байх тусам олон нийт улам чанга тэдний тухай ярих болно хэмээсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах гэж байна. Төрийн айлчлалд гэр бүлтэйгээ хамт явдаг нь тогтсон жаяг. Энэ удаа В.Путин хэнтэй ирэх бол. Монголчууд төдийгүй дэлхий үүнийг сонирхсоор байна.