m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 06:22
88
Б.Сэр-Од мөнгөн медаль хүртэв

Японы Нагано хотноо өвлийн олимпийн наадам зохион байгуулсны дурсгалд зориулсан марафон гүйлтийн олон улсын тэмцээн өчигдөр болж Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од мөнгөн медаль хүртлээ. Монголын шилдэг хөнгөн авлетикчийн нэг, гавьяат тамирчин Б.Сэр-Од  2013 оны сүүлчээр Японы “NTT” компанитай гэрээ байгуулж уг компанийн нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцож байгаа билээ. Энэ удаа Б.Сэр-Од 2 цаг 14 минут 04 секундын амжилтаар аман хүзүүдэж мөнгөн медалийн эзэн болсон байна. Наганогийн марафонд  Украйны Сергей Лебид алтан медаль зүүж, эзэн орны Тайга Ито хүрэл медалийн эзэн болжээ. -