m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 06:34
80
Өнгөрсөн шөнө хоёр машин шатжээ

 2014.04.20-ний хоногийн хугацаанд объектын гал түймрийн 15, мэдээллийн нэг дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан.

Объектын гал түймрийн тухайд :

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, нэгдүгээр хорооллын 20 дугаар байрны дөрөвдүгээр орцонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10:57 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.

Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Цагдаагийн автобаазын зүүн талд Дунд голын есдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:49 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад 12х30 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор талд хана шатаж байсныг унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр гудамжинд ууланд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:09 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад нэг га талбай хамарсан хөрсний өвс шатаж байсныг РЛО, гүвүүр, тросон шүүр ашиглан унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 136 тоотын хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:37 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад хашааны нэг га талбай хамарсан хөрсний өвс, хашааны хоёр ширхэг банз, зэргэлдээх айлын хашаанд шкаф, хуучин хувцас шатаж байсныг РЛО, гүвүүр, тросон шүүр ашиглан унтраасан.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 31 дүгээр гудамжинд дэргэд гүнийн худаг утаатай байна гэсэн дуудлагыг 15:25 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад тус орчмыг ус хангах зориулалттай 115 дугаарт худаг дотор хог шатаж байсныг унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 17:49 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад эзэн нь тодорхойгүй айлын хашааны нэг га талбай хамарсан хөрсний өвс шатаж байсныг РЛО, гүвүүр, тросон шүүр ашиглан унтраасан.

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, УАА-ын 30-н айлын орон сууцны орц утаатай байна гэсэн дуудлагыг 19:02 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад зургаан тоотын иргэн цахилгаан зуухан дээрээ савтай зүйл орхисноос утаатай байсныг аюулгүй болгосон.

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, дөрөвдүгээр хорооллын 52 дугаар байрны дэргэд дулааны шугамны худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Оюун 88702719 дугаарын утсаар 21:34 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргаж 00:25 цаг ажиллан 0.5 тонн ус, 14.3 литр шатахуун зарцуулан унтраасан.

Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шар хадны 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:38 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байв.

Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, Сансарын 11А байрны дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг 01:06 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргаж унтраасан.

Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:56 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад 4х5 метрийн хэмжээтэй байшин, 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг унтраасан.

Баянзүрх дүүргийн зургадугаар хороо, 13 дугаар хорооллын 64 дүгээр байрны гараашид машин шатаж байна гэсэн дуудлагыг 04:42 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад “Тоёота прадо” загварын суудлын автомашины зөв талын урд хаалганы шилний борооны хуванцар хаалт шатаж байсныг иргэд унтраасан байв.

Дүгнэлт:

Хоногийн хугацаанд гарсан гал түймрийн дуудлагын хувьд байшин гурав, машин хоёр, цахилгаантай холбоотой нэг, хог долоо, өвс гурав тус тус шатсан дуудлага ирсэн ба дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт дөрөв, Баянзүрх дүүрэгт зургаа, Сонгинохайрхан дүүрэгт хоёр, Сүхбаатар дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт гурав дуудлага тус тус ирсэн байна. Дээрхи дуудлагуудаас байшин шатсан дуудлага 46.6% эзлэж байна.