m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 06:34
90
ETV телевиз "Максима медиа" компанитай хамтран ажиллахаар боллоо

Монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ хүсэн хүлээж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээн эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа билээ. Энэхүү тэмцээнийг шууд дамжуулах онцгой эрхийг Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос 193 орны 193 телевизэд олгосон. Харин Монгол Улсад шууд дамжуулах онцгой эрхийг “ETV” телевиз эзэмшиж байгаа билээ. Тун удахгүй Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотод болох 20 дахь удаагийн ДАШТ-ийг Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радио, мобайл болон интернетээр шууд дамжуулах эрхийг авсан “ЕТV” телевиз өнөөдөр "Кантар медиа" компанийн Монгол дахь төлөөлөл болох "Максима медиа" компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“ЕТV” телевизийн Ерөнхий захирал Ц.Энхбат

Энэ онд дэлхийн хэмжээнд болох хамгийн том үйл явдал буюу Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэхүү үйл явдлыг дамжуулах эрхийг Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос 193 орны, 193 телевизэд өгсөн. Монгол Улсаас ETV телевиз ганцаараа дамжуулах онцгой эрхийг авсан. Манай телевизийн хувьд  ДАШТ-ийг телевиз, радио, онлайн, гар утас, олон нийтийн газар үзүүлэх эрх авсан. Энэхүү үйл ажиллагааг шууд дамжуулахад Монголын томоохон компаниуд хамтран ажиллаж, ивээн тэтгэж байгаад баяртай байна. Өмнө нь бид “Нью жуулчин турс”, “Адидас” бренд, “Ноён” пицца, “Мобиком” корпораци гээд салбар бүрийн шилдгүүдтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Харин өнөөдөр  "Кантар медиа" компаний Монгол дахь төлөөлөл "Максима медиа" компанитай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Маш их баяртай байна.

Максима медиа” ХХК- ний ерөнхий захирал З.Энхжаргал

Дэлхий дээрх зургаан тэрбум хүний хүсэн хүлээж, шимтэн үздэг Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад шууд дамжуулах онцгой эрхийг  эзэмшиж байгаа “ETV” телевизтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Манай компани мониторингийн судалгаа, зөвлөх үйлчилгээ, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2005 онд байгуулагдсан. Энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах эрхийг авсан  ETV телевизтэй хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна.