m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.28 01:54
87
Хойд Солонгос АНУ-ыг хүний эрхийг булшилсан газар гэв

АНУ-ын Фергусон хотын цагдаа өнгөт арьст хүүхдийг буудан хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэрэг нь одоог хүртэл шалгагдаж байгаа. 18 настай өнгөт арьст Майкл Брауны үхлээс болж олон хүнтэй жагсаал цуглаан болсон бөгөөд түүний оршуулганы үеэр Цагаан ордон болон бусад удирдагчид нь эмгэнэл илэрхийлсэн.

Тэгвэл өчигдөр Хойд Солонгосын төрийн өмчийн мэдээллийн агентлаг “KCNA” АНУ-ыг буруутгасан зүйл бичсэн байна. Тэд “Майкл Брауныг буудан хөнөөсөн нь тус улс хүний эрхийг булшилсан гэдэг нь харагдаж байна. Шүүхэд өгөх хэрэгтэй. АНУ жил бүр хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийг гаргадаг. Энэ нь олон улсын хүний эрхийн байгууллагуудаас шүүмжлэл хүлээдэг. Энэ удаад ч гэсэн дэлхий нийтийн өмнө гутамшигт байдалд орсон. Бусад орны асуудалд хөндлөнгөөс оролцож байхаар шүүмжлэлийг хүлээн авч өөрсдийн бизнест санаа тавих хэрэгтэй ” гэжээ.

БНАСАУ –ын хувьд ч хүний эрхийг зөрчсөн үйлдлүүд нь Өмнөд Солонгосоор дамжин үе үе дэлхий дахинаа цацагддаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосын кино үзсэн хэмээн 80 гаруй хүнийг олон хүний нүдэн дээр цаазалсан бол арванхоёрдугаар сард нь тус улсын удирдагч Ким Чен Ун хүргэн ах Чан Сон Тэкийг цаазалсан гэх яриа гарсан. Түүнийг улс орноосоо урвасан, эхнэрээ өөр эмэгтэйтэй харилцаатай байсан зэрэгт буруутгасан байсан билээ.

Чан Сон Тэк /зүүн/, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар

Энэ оны нэгдүгээр сард Өмнөд Солонгосчууд Хойд Солонгосын удирдагчийг эсэргүүцэн жагсаал хийжээ